“Moderna” компани COVID-19–ийн вакцины үнийг тогтооно

Америкийн биотехнологийн “Moderna” компани COVID-19-ийн вакцины үнийг 50-60 ам.долларын (одоогийн ханшаар - 142,000 -170,000 орчим төгрөг) түвшинд тогтоох бодолтой байна гэж” сонинд бичжээ.

 

Уг сонинд тэмдэглэснээр, энэ үнийг өндөр хөгжилтэй АНУ болон бусад оронд зориулан тогтоох аж. Гэхдээ үнийг өөрчилж болзошгүй бөгөөд учир нь Moderna” компани энэ төрлийн вакциныг гаргахаар ажиллаж байгаа юм. Түүнчлэн 600 сая хүртэл тун вакцин худалдаалахаар АНУ-ын эрх баригчидтай хэлэлцээ хийсэн "Pfizer“ болон ”BioNTech“ компаниас үнийг илүү өндөр тогтоосныг онцолсон байна.

 

"Америкийн коронавирусийн эсрэг вакцин 2020 оны сүүлч гэхэд бэлэн болно. Бид их хэмжээний вакцины тун үйлдвэрлэх учраас бэлдмэл дэлхийн хүмүүст хүртээмжтэй байх болно" гэж АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өмнө нь мэдэгдсэн юм.

 

 

Б.Атар

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

oyunaJ - 79.176.96.912020-07-29 13:56:47

UNE khamaagyi , bukh khumuust l khiij baival.... khurdan l garaasai

Zochin - 202.126.89.502020-07-29 11:26:33

Vnetei gesen usa hiilgie