Вируст хепатиттай тэмцэх дэлхийн өдөр тохиож байна

Жил бүрийн долоодугаар сарын 28-ны өдөр “Вируст хепатиттай тэмцэх дэлхийн өдөр” (World Hepatitis Day)-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай бөгөөд Монгол Улс 10 дахь удаагаа энэ өдрийг тэмдэглэх гэж байна.


Энэ удаа Дэлхийн эрүүл мэндийн чуулганаар баталсан “Вируст хепатитын дэлхийн стратеги 2016-2021-ийн хепатитийн вирусын халдварын тархалтыг таслан зогсоох зорилтыг дэлхий нийтэд хүргэн, улс орнуудын засгийн газрын анхаарлыг татах, шийдвэр гаргагчид, иргэд, оролцогч талуудын хүчин чармайлтыг нэгтгэх чиглэлээр арга хэмжээг зохион байгуулах юм.


 Монгол Улсын Засгийн газраас элэгний вирусын халдвар, түүнээс шалтгаалсан элэгний хатуурал, хорт хавдрын нас баралтыг эрс бууруулан, элэгний С вирусын шинэ халдварын тархалтыг таслан зогсоох зорилго бүхий “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж эхлээд байна. Элэгний В, С вирусын халдвар илрүүлэх, вирус тоолох шинжилгээ хийх, элэгний вирусын эсрэг эмийг эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үнээр авах боломжийг олгосон нь хүн амд эмчилгээ оношилгоог хүртээмжтэй хүргэхэд ихээхэн хувь нэмэр болж байгаа юм. 


Иргэд ялангуяа залуучууд хепатитийн вирусын халдвараас өөрсдийгөө сэргийлэх талаар мэдлэгээ дээшлүүлэн, зөв дадал хэвшлийг бий болгож, эрүүл мэндийнхээ төлөө хариуцлага хүлээдэг байх нь уг өвчнийг таслан зогсооход ихээхэн хувь нэмэр болно. Энэхүү аюулт өвчнөөс сэргийлэх, өвчлөл, эндэгдлийг бууруулахад өвчлөл, эндэгдлийг эрс бууруулахад иргэд, эрүүл мэндийн болон бусад салбарын хамтын ажиллагаа, хүчин чармайлт чухал юм. 

  

Сэтгэгдэл бичих