Ираны чөлөөт бөхийн лигийн тэмцээн наймдугаар сард болно

Ираны чөлөөт бөхийн лигийн тэмцээн энэ сард болох байсан ч цар тахлын улмаас ирэх наймдугаар сард болохоор товлогджээ.


Учир нь тус улсад өдөр бүр 200 хүн нас барж байгаа бөгөөд чөлөөт бөхчүүдээс нь ч дээрх аюулт өвчин тойрсонгүй. Үүний нэг жишээ нь залуучуудын шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Пейман Доросткарын аав коронавирусээр нас барсан юм.


Гэхдээ ирэх наймдугаар сард байдал намжихгүй бол лигийн тэмцээн дахин цуцлагдаж магадгүй аж. 

Сэтгэгдэл бичих