Ким Чен Ун COVID-19-ийн сэжигтэй нөхцлөөс болоод Кэсон хотыг хаажээ

 

БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун  тус оронд коронавирусийн халдвар авсан байж болох анхны сэжигтэй тохиолдлын тухай мэдээ гарсантай  холбогдуулан Кэсон хотыг (БНАСАУ-ын өмнөд нутгийн хот) хааж, түүний дүүргүүдийг  тусгаарлахаар тогтсоныг РИА Новости агентлаг мэдээлсэн байна.

 Цэрэггүй бүсийг хууль бусаар давж, Өмнөд Солонгосоос БНАСАУ-ын нутагт буцаж ирсэн нэг хүн коронавирусийн халдвартай байж магадгүй хэмээн сэжиглэж байгаа тухай мэдээлжээ.

 Зохих нутагт онц байдлын горим бас тогтоосон байна.

 Өмнө нь Хойд Солонгосын удирдагч Солонгосын хөдөлмөрийн намын ТХ-ны онц хуралдааныг даргалан хийлгэжээ.  “Үндэсний хөл хорионы онц байдлаас” “дээд зэргийн онц байдалд” шилжихээр уг зөвлөлгөөнөөс  шийдвэрлэсэн байна.

 Өвчтөн одоо хатуу хөл хорионы горимд байгаа ажээ. Түүнтэй харьцаж байсан хүмүүсийг бас байнгын эмнэлгийн хяналтад авсан байна.

 Хойд Солонгосын эрх баригчид тус орны нутагт коронавирус  орж ирэхээс зуун хувьд сэргийлж чадсан гэж Ким Чен Ун өмнө нь мэдэгдэж байсан юм.

Б.Атар

 

Сэтгэгдэл бичих