АНУ “Ремдесивир” бэлдмэлийн 90 хувийг худалдан авчээ

“Ремдесивир” нь одоогийн байдлаар коронавирустэй тэмцэхэд найдвар төрүүлж буй цорын ганц бэлдмэл юм" гэдгийг ДЭМБ-аас мэдэгдсэн.

 

Харин АНУ коронавирусийн эсрэг «Ремдесивир» бэлдмэлийн 90%-ийг худалдан авсан тухай тус орны ерөнхийлөгч Дональд Трамп ярьжээ.

 

“Манай засгийн газар COVID-19-ийн эмчилгээнд өндөр үр дүнтэй “Ремдесивир” бэлдмэлийн дэлхийн нийлүүлэлтийн 90%-ийг захиалаад байна” гэж Трампын хэлснийг РИА Новости агентлаг иш татан дурджээ.

 

Энэхүү бэлдмэлийг Эбола өвчнийг эмчлэх зорилгоор хийсэн ч үр дүнтэй гэдгээ харуулаагүй байна. Харин SARS болон MERS халдвартай тэмцэхэд тустай ажээ. Уг эмийн эхний 140 мянган тунг өмнө нь дэлхий нийтэд борлуулсан байна. Гэвч  дараа нь зургаадугаар сард АНУ 500 мянга орчим тунг худалдан авсан нь уг эмийн нөөцийн бараг 90 хувь болж байгаа аж. Ийнхүү АНУ дэлхийн бусад орныг уг бэлдмэлийг олж авах боломжгүй болгоод буй юм.

 


Б.Атар

Сэтгэгдэл бичих