Светлана Савицкая задгай сансарт гарсан өдөр

1984 оны энэ өдөр сансрын нисэгч Светлана Евгеньевна Савицкая тойрог замын “Салют-7” станцаас задгай сансарт гарчээ. 


Дэлхийн хамгийн анхны сансрын нисэгч эмэгтэй  Валентина Терешкова 1963 онд сансарт гурав хоногийн нислэг хийсний  дараа сансарт ниссэн хоёр дахь сансрын нисэгч Светлана Савицкая “Союз Т-7” хөлгийн судлаач нислэгээр анх 1982 онд  сансарт 22 хоногийн нислэг хийн “Салют-7” станцад ажиллаж байв.


Тэрээр 1984 оны долоодугаар сарын 17-25 –ны хооронд сансарт хоёр дахь удаа “Союз Т-12” хөлгөөр нисчээ.  Энэ үеэр тэр сансрын станцаас задгай сансарт гаран 3 цаг 35 минутын хугацаанд ажиллажээ. Тэрбээр сансарт хоёр удаа нисэхдээ нийт 19 хоног 17 цагийн  нислэг хийжээ.


Дэлхийн түүхэнд нийт 14 эмэгтэй, 213 эрэгтэй задгай сансарт гарснаас Оросын сансрын нисэгч Светлана Савицкая станцаас гарч үүрэг гүйцэтгэсэн анхны эмэгтэй байсан юм.

Сэтгэгдэл бичих