"COVID-19"-өөр өвчлөөд эдгэрсэн хүмүүст зориулсан зөвлөмж

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас коронавирусийн халдвар авч эдгэрээд, одоо гэртээ биеийн байдлаа сэргээж буй хүмүүст зориулан зөвлөмж гаргажээ. 

 

ДЭМБ-ын Европын бүс нутгийн товчоо "COVID-19"-ийн халдвар авч эдгэрсний дараа бие даан нөхөн сэргээх арга хэмжээ авах зөвлөмж нийтлүүлжээ. Энэ нь 27 хуудас бүхий товхимол бөгөөд хүссэн хүн бүр суурь зөвлөмжүүдийг мөрдөж, нөхөн сэргээх арга хэмжээний өдрийн тэмдэглэл хөтлөхийн тулд нэр заасан эх сурвалжаар баримт бичгийг хувилан авч болох гэнэ.

 

Товхимолд сэтгэл санааны болон биеийн эрүүл мэндээ сайжруулахад шаардлагатай дасгалуудыг дэлгэрэнгүй тайлбарлаж бичсэн байна. Түүнчлэн өвчний дараах үеийн бие даан нөхөн сэргээх арга хэмжээний тухай нийтлэг зөвлөмжийг танилцуулжээ.

 

Энэхүү товхимол нь зөвлөмжийн шинжтэй бөгөөд эмнэлгээс гарахдаа тухайн хүний авсан дасгал юмуу зөвлөмжийн тодорхой хөтөлбөрийг орлох ёсгүйг тэмдэглэвэл зохино. 


 Ийнхүү COVID-19-ийн дараах нөхөн сэргээх арга хэмжээний гол заалтыг дурдвал:

 

- Амьсгалын өөрчлөлтийг (амьсгаадах) хянаж, арилгах;

- Амьсгалын гимнастик хийх;

- Биеийн ерөнхий байдлыг сайжируулах дасгал хийх;

- Мөн дууны хөвчийг сайжируулахыг зөвлөж байна;

- Уушигны хиймэл амьсгалын аппаратад орсны дараа булчин сэргээж, бэхжүүлэх;

- Сэтгэцийн байдал, сэтгэлгээ болон анхаарал төвлөрүүлэлтэд анхаарал хандуулах;

- Идэвхитэй байдлын өмнөх түвшинд буцаж орох;

- Стресс, түгшүүр болон сэтгэл санааны гутралыг давах;

- Өөртөө туслах зөвлөмжийг хэрэгжүүлэх.


ДЭМБ-ын мэргэжилтнүүд товхимолын зөвлөмжийг гэр бүлийнхэн, ойр дотны хүмүүс болон найз нөхөдтэйгээ хуваалцахыг зөвлөж байна.

 


Б.Атар

Сэтгэгдэл бичих