214,088 ширхэг хувьцаа арилжжээ

2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр I, II, III ангиллын 28 хувьцаат компанийн 36,017,364 төгрөгийн үнийн дүн бүхий 214,088 ширхэг хувьцаа  арилжигдсанаас 9 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 7 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 


Үүнээс "Улаанбаатар хивс" ХК (UBH +14.71%) болон "Бодь Даатгал" ХК (BODI +6.81%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Баянтээг" ХК (BTG -14.96%) болон "Шарын гол" ХК (SHG -14.75%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.


Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 4 ширхэг үнэт цаасыг 402,000 төгрөгөөр арилжсан байна.


"TOP 20" индекс 0.22 хувиар буурч 16379.91 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,483,944,643,214.91 төгрөг боллоо.


Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.



МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Сэтгэгдэл бичих