Ким Кардашиан нөхрийнхөө сэтгэцийн эмгэгийн талаар бичжээ

Реалити шоуны од Ким Кардашиан Уэст АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль өрсөлдөхөө зарлаад буй өөрийн нөхөр, реппер Канье Уэстийн талаар цахим сүлжээндээ нийтэлжээ.


“Та бүхний ихэнх нь Каньег хоёр туйлт сэтгэцийн эмгэгтэй гэдгийг мэдэх байх. Мөн ийм төрлийн эмгэгтэй хүн, эсвэл ойр дотных нь хэн нэгэн ийм эмгэгтэй хүмүүс мэдэх байх, ийм хүмүүстэй харилцахад ямар хүндрэлтэй байдаг гэдгийг мэдэх байх. Өмнө нь би хүүхдүүдээ бодсондоо, нөхрийнхөө нэр хүндийг бодсондоо Каньегийн эрүүл мэндийн асуудлын талаар олонд дэлгэж байгаагүй. Гэхдээ өнөөдөр хүмүүс энэ эмгэгийг талаар буруугаар ойлгож, ийм эмгэгтэй хүмүүсийг гутаан доромжилж, энэ эргээд миний гэр бүлд сөргөөр нөлөөлж байгаа учир ам нээхээр шийдлээ.


Тэр минь олны танил хүн учраас шүүмжлэлд өртөж байгааг ойлгож байна. Түүний үзэл бодол маш хатуу, бас сэтгэл хөдлөл өндөртэй хүн. Мөн тэр маш ухаалаг, гайхалтай нэгэн ч гэлээ олны танил, хар арьстан, ээжийгээ алдаад удаагүй байгаа зэрэг нь түүнд сэтгэлийн дарамт болж байгаа. Дээрээс нь түүний сэтгэцийн эмгэг. Каньетай ойр дотно хүмүүс л түүний зүрх сэтгэлийг мэддэг. Заримдаа түүний хэлсэн үг нь хийж байгаатай нь нийцдэггүй, ойлгомжгүй байдаг” хэмээн бичжээ.


Ким, Канье нар 2014 онд гэрлэсэн бөгөөд дөрвөн хүүхдийн эцэг эх билээ. 



Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Sara - 124.192.225.212020-07-25 05:08:53

Zalhsan mortloo unshaad uu.yun nerelhuu yum?bi lav zalhaagui.stress sain taildag blhoor unshdag unshih ch bolno.

FUCK YOU - 68.226.67.572020-07-24 07:35:35

Zalhmaar stanuud shuu