Ө.Энхтүвшин: 1996 онд бид ялагдсан ч өнөөдрийнх шиг байдалд ороогүй

МАН-ын улсын зөвлөгөөн яг одоо Дархан хотод болж байна. Зөвлөгөөнд МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд болон бүх аймаг, дүүргийн МАН-ын хорооны дарга нар оролцож байгаа юм. Мөн УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд ч очоод байгаа юм байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн М.Энхболд, Н.Энхболд, Ж.Сүхбаатар, Ц.Мөнх-Оргил, Ё.Отгонбаяр, Н.Номтойбаяр, А.Тлейхан, Р.Раш, Д.Хаянхирваа, Д.Оюунхорол, С.Бямбацогт, Д.Энх-Амгалан, Ж.Батсуурь, дөнгөж УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ аваад байгаа Д.Сумъяабазар нар ч очоод байгаа аж.

Эх сурвалжийн мэдээлснээр зөвлөгөөнийг нээж, Дархан хот дахь МАН-ын хорооны дарга н.Насанбат, МАН-ын дарга, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин нар үг хэлсэн байна. Ө.Энхтүвшин дарга "1996 онд бид ялагдал хүлээсэн. Гэхдээ өнөөдрийнх шиг ийм улстөрийн нөхцөл байдалтай байгаагүй. Одоо намаа шинэчлэх талаар ярьж байна” гэжээ.

Б.Золбоо

 

Сэтгэгдэл бичих