Коронавирусийн эсрэг вакцин хэзээ хүмүүсийн гар дээр ирэх вэ?

Коронавирусийн эсрэг вакцин хэзээ хүмүүсийн гар дээр очих талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгджээ. Тус байгууллагын онцгой байдлын хөтөлбөрийн захирал Майкл Райанын хэлснээр, энэ нь 2021 оны эхэн үеэс наашгүй аж.

 

"Вакцин гаргаж авах ажил ахицтай байгаа ч түүнийг гар дээрээ авах хугацааны талаар бодитой бодолтой байх хэрэгтэй. Вакциныг олонд хүртээмжтэй байлгах тал дээр ДЭМБ ажиллаж байгаа. Вакцин ядуучуудад биш, баячуудад ч  биш, харин бүх хүнд зориулагдсан байх ёстой" гэж Майкл Райан хэлжээ.

 

ОХУ-д коронавирусийн вакцин хэзээ бий болох талаар тус орны ЭМЯ-ны Э.Ф.Гамалеягийн нэрэмжит эпидемиологи, микробиологийн үндэсний судалгааны төвийн захирал Александр Гинцург өмнө нь ярьсан юм. Түүний хэлснээр, эхний үед вакциныг их хэмжээгээр нийлүүлэхгүй ажээ.

 


Б.Атар

Сэтгэгдэл бичих