Канье Уэст ерөнхийлөгч болвол Жей-Зиг дэд ерөнхийлөгчөөр томилно

АНУ-д ерөнхийлөгчийн сонгууль хамгийн сонирхолтой болох төлөвтэй байна. Реппер Канье Уэст төрийн тэргүүний албан тушаалд нэрээ дэвшүүлж, өөрийн сонсогчдыг гайхшируулсаар байгаа билээ.

 

Lad Bible сайтад бичсэнээр, Канье Уэст өөрийн хийж буй мэдэгдлээрээ Америкчуудыг гайхшируулсаар байгаа ажээ.  Ийнхүү тэрээр АНУ-ын ерөнхийлөгч болвол Жей-Зиг дэд ерөнхийлөгчөөр томилохоо илрэхийлжээ. 

 

Харин Жей-Зи энэ талаар юу гэж бодож байгаа нь одоогоор тодорхойгүй байна. Өмнө нь Канье Уэст энэ албан тушаалд номлогч Мишель Тидболыг санал болгохыг хүсч байжээ. Мөн тэрээр сүүлийн үед маш их сүсэг бишрэлтэй болж байгаа аж. 

 

Канье Уэст АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигчийн хувиар сонгуулийн кампанит ажлаа хэдийнэ эхлүүлсэн билээ. Саяхан тэрээр сонгогчидтой анхны уулзалтаа хийжээ. Энэ уулзалт Өмнөд Каролина мужид болсон бөгөөд тэрээр уулзалтыг амжилттай болсныг дурдаад, Америкчуудын олон асуултад хариулт өгчээ.

 

Арьсны үзэл, шашин, хар тамхи хэрэглэхийг зөвшөөрөх зэрэг асуудал нь түүний гол сэдэв байсан аж. Үр хөндлүүлэх тухай сэдвийг Канье ихэд эмзэг хүлээж авсан нь хүмүүст мэдрэгдэж байжээ. Тэрээр хувийн амьдралынхаа тухай илэн далангүй ярихдаа уйлж, хүүхэд төрүүлсэн эхэд 1 сая ам.доллар өгнө хэмээн амласан байна.

 


Б.Атар

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

zochin - 68.226.67.572020-07-23 00:53:30

UAHA HA HA HA HA HA HA tTATAACHHIIN BNA HA HA HA HA Goliin ereg deer huuhduud ail ger bolj toglodog doo KKKKKKKKKKK DED ERUNHIILUGCH BAS NEG SARMAGCHIN HA HA HA HA HA