ДЭМБ: Хөл хорио коронавирусийг устгахад туслахгүй

"Хөл хорионы хязгаарлалт коронавирусийн тархалтыг бүрэн зогсоож чадахгүй" гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) тэргүүн Тедрос Адханом Гебрейесус мэдэгдсэнийг хэвлэлд мэдээлжээ.

 

Тэрээр цар тахалтай тэмцэх асуудлаар мэдээлэл хийхдээ ингэж мэдэгдсэн байна. Түүний хэлсэн үгийн эхийг ДЭМБ-ын сайтад байршуулжээ. “Хязгаарлалтын арга хэмжээ нь халдварын голомтыг бүрэн устгах биш, харин хязгаарлах боломж л олгодог” гэж тэр хэлсэн байна.

 

"Хавьтлыг ажиглаж байх нь дэгдэлттэй тэмцэхэд хамгийн чухал бөгөөд энэ нь аливаа нөхцөлд эн тэргүүний ач холбогдолтой юм" гэж ДЭМБ-ын тэргүүн онцлон тэмдэглэжээ. Энэ арга хэмжээ нь өвчлөлийн тохиолдлыг ихэсгэхгүй байх боломж олгодог гэж хэлсэн байна.

 

"Өвчний тархалт олныг хамарсан нөхцөлд ч халдвартай тэмцэхэд амжилт олж болно. Улс орнууд дахь хязгаарлалтыг сулруулах арга хэмжээ онцгой учир ингэснээр улс орнууд цар тахлаас болоод сульдаж доройтсон эдийн засгаа түргэн сэргээж, вирусийн халдварын тархалтыг тогтоон барьж чадна" гэж Гебрейесус тэмдлэглэжээ.

 

Мөн тэрээр "Эрх баригчдын шийдэмгий үйл ажиллагаагаар COVID-19-ийг зогсоож болно. Тэд коронавирусийг устгах үйл явцад нийгмийг татан оролцуулах ёстой гэдэгт итгэлтэй байна. Ингэхдээ цар тахлын эсрэг вакцин бий болохыг хүлээн, зүгээр сууж  болохгүй" гэжээ.

 

Одоогийн байдлаар дэлхийд коронавирусийн 14,7 сая тохиолдол илрээд байна.

 


Б.Атар

Сэтгэгдэл бичих