Д.Сэржмядаг, Ж.Лхагва нар Ази тивийн дэд аваргууд болов

Азийн шатрын холбооноос 2020 оны долдугаар сарын 14-21-ний өдрүүдэд www.chess.com цахим сайт дээр зохион байгуулж буй Ахмадын Ази тивийн аварга шалгаруулах онлайн тэмцээний 65-аас дээш насны эрэгтэй ангилалд Монгол Улсын зургаан удаагийн аварга, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, дэлхийн шатрын холбооны мастер Ж.Лхагва хоёрдугаар байрт, эмэгтэй ангилалд ахмадын багийн хошой дэлхийн аварга, спортын мастер Д.Сэржмядаг хоёрдугаар байрт тус тус шалгарч Олон улсын шатрын өдрөөр ахмадын Ази тивийн дэд аваргууд болжээ.


Тэмцээний финалын шатанд Ази тивийн долоон бүс тус бүрээс эхний гурван байрт шалгарч финалын шатны тэмцээнд оролцох эрхээ авсан бүсийн аваргууд болох 19 ахмад шатарчин өрсөлдсөн бөгөөд тэмцээний туршид Казахстан улсын тамирчин Примбетов Мараттай хамт тэргүүн эгнээнд эрэмбэлэгдэж байсан дэлхийн шатрын холбооны мастер Ж.Лхагва сүүлийн өрөгт хожигдол хүлээж 0.5 онооны зөрүүтэй хоёдугаар байр эзэлсэн бол спортын мастер Д.Сэржмядаг тэмцээний хоёрдугаар хагаст дан тэмцээнийг тэргүүлэгчидтэй таарч тоглон сүүлийн хоёр өрөгт Казахстан улсын хүчтэй тамирчид болох олон улсын мастер Нукин Тулегэн, тус тэмцээний аварга Примбетов Марат нартай таарч тоглон хоёр дараалан тэнцсэн үзүүлэлтээр мөн эмэгтэй ангилалд хоёрдугаар байрт эрэмбэлэгдлээ.


Тэмцээний дүнг дараах холбоосоор орж харна уу.
http://chess-results.com/tnr530808.aspx…


Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Зочин - 202.179.21.2312020-07-22 11:18:08

Баяр хүргий