"Дакар-2022" залуучуудын олимпын наадам дөрвөн жилээр хойшлов

Энэ сарын 17-ны өдөр онлайнаар зохион байгуулагдсан Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ны 136 дугаар чуулганаар Африк тивд болох "Дакар-2022" Залуучуудын Олимпын наадмыг дөрвөн жилээр хойшлуулах шийдвэрийг гаргалаа.


Энэ нь цар тахлын үеийн эдийн засгийн нөхцөл байдал болон "Токио-2020" хойшилсонтой холбогдон гарах уралдаан тэмцээний хуваарьтай уялдуулан гаргасан хамтын шийдвэр байсныг талууд онцолжээ.


ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах уг шийдвэрээ Сенегал улсын Ерөнхийлөгч М.Саллтай утсаар ярин тохиролцож гаргасан бөгөөд Африк тив дэх анхны Олимпын наадмыг 2026 онд зохион байгуулахаар тогтсон байна.

Сэтгэгдэл бичих