Уран зургийн үзэсгэлэн худалдаа болно

Монгол арт галерей Монголын Дүрслэх урлагийн хөгжилд хувь нэмэр оруулж, зураач, уран бүтээлчдийн бүтээлийг олон улсад сурталчлах, дэмжих зорилгоор байгуулагдаад нэг жил болж байна.


Дэлхий нийтэд цар тахлын хүнд үе тохиож байгаа хэдий ч урлагаар дамжуулан эерэг сэтгэлгээг түгээхээр нэг жилийн ойгоо угтан Монголын үе үеийн зураач, уран бүтээлчдийн шилдэг бүтээлийн MONGOL ART MARKET-2020 үзэсгэлэн худалдааг дөрвөн танхимдаа дэлгээд байна.


Үзэсгэлэн худалдаа нь цуглуулагчид, сонирхогчид, олон нийтэд урлагийн давтагдашгүй бүтээлийг хүргэх, зураач, уран бүтээлчдээ дэмжих зорилгоор уран зураг, уран баримал, зураасан зураг, арьсан зураг, орчин үеийн абстракт зургаас бүрдсэн 100 гаруй мэргэжлийн бүтээлийг хамгийн хямд үнээр хүргэх, зураачидтай холбоо тогтоон хамтран ажиллах боломжуудыг манай галерей олгож байна.


Урлагийн бүтээлийн үзэсгэлэн худалдаа нь Олон улсад өргөн хүрээнд зохион байгуулдаг үйл ажиллагаа бөгөөд Монгол Арт галерейд улирал тутам тогтмол зохион байгуулна. Үзэсгэлэн худалдаа 2020 оны зургадугаар сарын 25-аас наймдугаар сарын 15-ний өдрүүдэд үргэлжилнэ.


Та бүхнийг үзэсгэлэн худалдаанд хүрэлцэн ирэхийг урьж байна.


Хаяг: Дүнжингарав худалдааны төвийн замын урд талд Монгол Арт галерей


Утас: 7719-8080

Сэтгэгдэл бичих