Арсенал, Челси багууд аваргын төлөө өрсөлдөнө

Английн хөл бөмбөгийн холбооны цом буюу “FA Cup”-ийн аваргын төлөө Лондонгийн Арсенал, Челси клубүүд наймдугаар сарын 1-ий өдөр тоглохоор боллоо. Амралтын өдрүүдэд “FA Cup”-ийн хагас шигшээ тоглолтууд явагдахад Арсенал Манчестер ситиг 2:0-ээр хожсон бол Челси Манчестер Юнайтедыг 3:1-ээр буулган авав.


Микел Артета туслах дасгалжуулагчаар ажиллаж байсан Манчестер ситиг хожсон бол Челси энэ улиралд гурав хожигдоод байсан Манчестер юнайтедыг ялсан юм. 


Лондонгийн хоёр баг Манчестер хотын хоёр багийг хасаж, гурван жилийн дараа дахин “FA Cup”-ийн аваргын төлөө тоглохоор болж байгаа нь энэ юм. 2017 оны 5-р сарын 27 Арсенал, Челси багууд холбооны цомын шигшээ тоглолтод таарч тоглоход Лондонгийн “Их буучид” 2:1-ээр хожиж байсан удаатай билээ.

Сэтгэгдэл бичих