Инфляцийн түвшин зургаадугаар сард 2.8 хувьтай байна

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2020 оны зургаадугаар сард улсын хэмжээнд өмнөх сараас 0.3%, өмнөх оны эцсээс 2.7%, өмнөх оны мөн үеэс 2.8 хувиар тус тус өссөнийг өнөөдөр ҮСХ-ноос танилцуулав. 


Өөрөөр хэлбэл, энэ оны зургаадугаар сард инфляцийн түвшин 2.8% гарлаа. 


Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ зургаадугаар сард өмнөх оны мөн үеэс ийнхүү 2.8% өсөхөд Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 5.3% өссөн ба үүн дотор мах, махан бүтээгдэхүүний үнэ 5%, согтууруулах бус ундааны үнэ 4.1%


  • Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 4.6%
  • Хувцас бөс бараа гутлын бүлгийн үнэ 4.4%
  • Орон сууц, ус цахилгаан, хийн болон бусад төрлийн түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 3.3%
  • Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ 3% тус тус ӨССӨН нь голлон нөлөөлсөн хэдий ч
  • Тээврийн бүлгийн үнэ 7.2% БУУРСАН дүнтэй байна. 


Инфляцийн түвшин: 

  • 2017 оны зургаадугаар сард 3.4%
  • 2018 оны зургаадугаар сард 7.2%
  • 2019 оны зургаадугаар сард 8.3% байсан бол 


2020 оны зургаадугаар сард 2.8% болж өмнөх оны мөн үеэс 5.5 пунктээр буурав.  

Сэтгэгдэл бичих