"COVID-19"-ийн хүнд хэлбэрийн гол шинжийг нэрлэжээ

Францын эрдэмтэд коронавирусийн хүндрэлтэй холбоотойгоор өвчтөнүүдэд илэрдэг онцлог шинжийг тодорхойлжээ. Судалгааны үр дүн “Science” сэтгүүлд нийтлэгдсэн байна.

 

Энэ үеэр 50 өвчтөнийг ажиглаж, тэдэнд хөнгөн ханиалгахаас эхлээд амьсгалын дутмагшилд орж, улмаар хиймэл амьсгалын аппаратад залгах хүртэл янз бүрийн шинж тэмдэг илэрч байжээ. Судлаачид биоматериалд дүн шинжилгээ хийснээр, COVID-19-ийн хүнд хэлбэр бүхий бүх өвчтөнд интерферон дутагдаж, үрэвсэх үйл явц түргэсч байсныг илрүүлсэн байна.

 

Тухайлбал, вирустэй тэмцэхийн тулд бие махбодийн ялгаруулдаг I төрлийн интерферон хомсдож байгаа нь илэрчээ. Интерфероны ялгаралт нь коронавирусийн халдвар даамжралтыг удаашруулдаг байна.

 

Ийнхүү интерферон нь өвчтөнүүдийг эмчилж, эдгээхэд чухал үүрэг гүйцэтгэдэг гэсэн дүгнэлтийг хийжээ.

 



Б.Атар

Сэтгэгдэл бичих