Тогтмол секс нь зуурдаар нас барах эрсдэлийг бууруулдаг

Тогтмол секс хийх нь биед ашиг тустайг АНУ-ын Сент-Луис хотын Вашингтоны их сургуулийн эрдэмтэд нотлосныг хэвлэлд мэдээлжээ.

 

Загас наадуулах нь эрүүл мэнд болон наслалтад тустайг судлаачид тогтоожээ. Британийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд ингэж бичсэн байна.

 

Ийнхүү 11 жил үргэлжилсэн туршилтад 15 мянга гаруй хүн оролцжээ. Тэдний талаас илүү нь сардаа нэгээс цөөнгүй удаа бэлгийн харьцаанд ордог бол 36 хувь нь долоо хоногт дор хаяж нэг удаа секс хийдэг байсан аж.

 

Туршилтын хугацаанд оролцогчдоос 228 хүн нас барснаас 29 нь зүрх судасны өвчнөөр, 62 нь хорт хавдраар хорвоог орхижээ. Эрдэмтэд туршилтын үр дүнд дүн шинжилгээ хийгээд, сексийн идэвхитэй байдал нь зуурдаар нас барах эрсдэлийг дунджаар 49%-иар бууруулдаг гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Тэдний үзэж буйгаар бэлгийн идэвхитэй амьдрал нь зүрхний өвчнөөр нас барах магадлалыг 21%, хорт хавдраар нас барах эрсдэлийг 69%-иар бууруулдаг ажээ. 

 



Б.Атар

Сэтгэгдэл бичих