Реал Мадрид баг Ла лигийн аваргаар тодорлоо

Испанийн Ла лигийн 37-р тойргийн тоглолтууд өчигдөр/2020.07.16/ эхэллээ. Энэ тойрогт Ла лигийн аварга тодрох шийдвэрлэх тоглолтууд явагдсан юм. Учир нь Реал Мадрид баг 36 тойргийн дараах байдлаар 83 оноотой ардаа явж байсан Барселона багаас даруй дөрвөн онооны илүүтэй бичигдэж байлаа.


Уг тоглолтонд орсон гурван гоолын хоёрыг нь Франц довтлогч Карим Бензема 29 болон 77 дахь минутуудад оруулж Реал Мадрид баг тэргүүлж эхэлсэн. Харин Вилвьярреал багаас Висенте Иборра 83 дахь минутанд хариу гоолыг оруулсан ч энэ нь тоглолтын эцсийн үр дүнд нөлөөлсөнгүй. Ийнхүү Реал Мадрид баг 2017 оноос хойшхи анхны, багийнхаа түүхэн дэхь 34 дэхь Ла лигийн түрүүгээ хүртлээ.

Сэтгэгдэл бичих