Ямар амны хаалт коронавирусээс хамгийн сайн хамгаалдаг вэ?

Коронавирусийн халдвараас аль төрлийн амны хаалт хамгийн сайн хамгаалдаг талаар Америкийн эрдэмтэд илрүүлжээ.

 

Амны хаалт нь коронавирус халдварлахаас сэргийлж, амь насыг ч аварч чадна. Гэхдээ тэр бүр амны хаалт хамгаалалтын түвшинг хангадаггүй гэж “Business Insider” сайтад бичжээ. Хамгийн сайн амны хаалт нь ханиалгах юмуу найтаахад үсэрдэг амьсгалын замын томхон дуслуудад хориг болдог байна. Түүнчлэн амны хаалт нь аэрозоль буюу амьсгалах болон ярих үед үүсдэг илүү жижиг бөөмсөөс хамгаалдаг юм. Эмнэлгийн №99 болон №95 гэсэн тоотой амны хаалт эдгээр шаардлагад бүрэн нийцдэг байна.

 

Ийм амны хаалт нь нүүрэнд нэлээд сайн наалдаж өгдөг аж. Ширэлдсэн ширхэглэг эдүүд нь эмгэг үүсгэгч бичил биетүүдийг шүүж үлдээх байдлаар уг амны хаалтыг хийдэг байна. Нийтлэгдсэн судалгааны дүнгээс үзвэл, N99 амны хаалт нь их бохирдсон орчинд 20 минутын дараа хүний халдвар авах эрсдэлийг 94-99%-иар бууруулдаг ажээ. Мөн N95 амны хаалт нь ийм хэмжээнд хамгаалдаг бөгөөд өөрөөр хэлбэл аэрозолийг 91-95% шүүдэг байна.

 

Дараа нь нэхмэлийн арга хэрэглээгүй материалаар хийсэн мэс заслын амны хаалт орж байна. Мэс заслын амны хаалт нь гэрийн нөхцөлд хийсэн амны хаалтыг бодвол вирус агуулсан аэрозолиос ойролцоогоор гурав дахин үр дүнтэй хамгаалдагыг нотолжээ.





Гараар хийсэн гибрид амны хаалт хамгийн сүүлд оржээ. Ийм амны хаалт нь жижиг бөөмсийн 80 хүртэл хувь, илүү томхон бөөмсийн 90 орчим хувийг шүүж чаддаг байна.

 

Түүнчлэн амны хаалтыг зүүх арга нь багагүй чухал үүрэгтэй ажээ. Өчүүхэн төдий зай завсар нь аливаа амны хаалтын хамгаалах чадварыг ихээр бууруулдаг байна. Амны хаалт нь нүүрэнд сайн наалдах тусам эмгэг үүсгэгчийг гадагш гарах юм уу дотогш нэвтрэх боломж олгодоггүй байна.

 



Б.Атар

Сэтгэгдэл бичих