Улаангом чиглэлд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлав

Увс аймагт иргэдийн болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлажээ.


Учир нь баяр амралтын өдрүүдээр үргэлжилсэн их хэмжээний борооны улмаас ус үерлэн Түргэн сумын урт сайр, гүүр нурах эрсдэлтэй байгаа тул тус аймгийн Нисэхийн постоор орох, гарах хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарласан байна.


Тодруулбал, Түргэн, Сагил, Давст, Бөхмөрөн сумдын чиглэлээс Улаангом сумын чиглэлд хөдөлгөөн үйлдэхгүй байхыг Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан сумдын засаг дарга нар, онцгой комиссын дарга нарт үүрэг болгожээ.

Сэтгэгдэл бичих