"Нийт 113 энхийг сахиулагчаас 28 нь халдвартай нь батлагдлаа"

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

Афганистанаас ирсэн нийт 113 энхийг сахиулагчийн халдварын ойрын тохиолдолтойг тодорхойлж хоёр хуваан авчирсан. Аль ч улсын эрүүл мэндийн байгууллага халдвартай эсэхийг нь урьдчилсан таамаглахад хэцүү. Өмнө нь Афганистанаас ирсэн 62 хүнээс 10 хүнд коронавирус илэрсэн.  


Өчигдөр Афганистанаас ирсэн 51 хүнийг халдварын өндөр эрсдэлтэй хэмээн ХӨСҮТ-д шууд хүлээн авсан. Шөнөдөө шинжилгээ хийхэд тэдний 18-д нь вирус илэрлээ. Ингээд нийт 113 энхийг сахиулагчаас 28 нь халдвартай болох нь батлагдаж эмчилгээг эхлүүлээд байна. Давтан шинжилгээг дахин хийх болно.

Сэтгэгдэл бичих