Говь-Алтай аймгийн таван суманд хөл хорио тогтоожээ

Говь-Алтай аймагт 15 настай хүү тарваганы мах идсэнээс болж нас барсан нь батлагдаад байна. Одоогоор тарваган тахлын нэгдүгээр хавьтлын 15 хүнийг эмнэлгийн хяналтад авч, антибиотик эмчилгээнд оржээ.


Эдгээр хүмүүсийн биеийн байдал хэвийн байгаа аж. Мөн Говь-Алтай аймгийн таван суманд тарваган тахлын улмаас хөл хорио тогтоожээ. 

Сэтгэгдэл бичих