Зах, худалдааны төвүүд хэзээ ажиллах вэ?

Үндэсний их баяр наадмаар улс даяар тав хоног амрахтай холбогдуулан хүнсний сүлжээ дэлгүүрүүдээс бусад зах худалдааны төв, банк амарч байна.


Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй томоохон зах, худалдааны төвүүдийн наадмын дараагаас ердийн цагаар ажиллах хуваарийг танилцуулъя.


ДҮНЖИНГАРАВ ХУДАЛДААНЫ ТӨВ:

-Долоодугаар сарын 11-15-нд амарч, 16-наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Тус худалдааны төвийн ердийн цагийн хуваарь нь 10.00-20.00 цаг.


БӨМБӨГӨР ХУДАЛДААНЫ ТӨВ:

-Долоодугаар сарын 11-20-нд амарна. Долдугаар сарын 21-нээс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Тус худалдааны төвийн ердийн цагийн хуваарь нь 09.00-20.00 цаг.


"СОДОН БӨМБӨГӨР" ХУДАЛДААНЫ ТӨВ:

-Долоодугаар сарын 11-15-нд амарна. Долдугаар сарын 16-наас эхлэн ердийн цагийн хуваариар ажиллах юм.


НАРАНТУУЛ ОЛОН УЛСЫН ХУДАЛДААНЫ ТӨВ:

-Долоодугаар сарын 11-16-нд амарна. Долдугаар сарын 17-ноос эхлэн ердийн цагийн хуваариар ажиллана.


ХАРХОРИН ХУДАЛДААНЫ ТӨВ:

-Долоодугаар сарын 11-15-нд амарна. Долдугаар сарын 16-наас эхлэн 09.30-20.00 цагт ажиллана.


"БАРС" ХУДАЛДААНЫ ТӨВ:

-Долоодугаар сарын 11-14-нд амарч, 15-наас хэвийн цагийн хуваарийн дагуу буюу 08.00-19.00 цагт ажиллаж эхэлнэ.


"ХҮЧИТ ШОНХОР" ХУДАЛДААНЫ ТӨВ:

-Долоодугаар сарын 11-13-нд амарна. Өнөөдрөөс ердийн цагийн хуваарийн дагуу буюу 05.00-18.00 цагт ажиллаж байна.

Сэтгэгдэл бичих