79 жилийн өмнө алдарт “Катюша”-г анх дайнд хэрэглэжээ

1941 оны зургаадугаар сарын сүүлчээр Воронеж хотын Коминтернийн нэрэмжит заводад “Катюша” хэмээх зөвлөлтийн цэргүүдийн  энхрийлэн нэрлэсэн байлдааны харвах БМ-13 гэдэг хоёр төхөөрөмжийг угсарчээ.


“Катюша” нь ЗСБНХУ-д бүтээсэн олон сум бүхий анхны хөдөлгөөнт, тийрэлтэт төхөөрөмж болсон юм. Байлдааны энэ төхөөрөмжөөр зэвсэглэсэн хээрийн тийрэлтэт их бууны анхны туршилтын тусгай батарейг 1941 оны долоодугаар сарын эхээр эмхлэн байгуулсан байна.


1941 оны долоодугаар сарын 14-нд  уг батарей фашистын цэрэгт эзлэгдсэн Орша хотын төмөр замын зангилаа руу гал нээжээ. Ийнхүү энэ нь “Катюша”-г дайнд анх загалмайлсан өдөр болсон юм. Нэгэн зэрэг 112 тийрэлтэт сумаар ширүүн галласнаар дайсны төмөр замын цуваа, сум хэрэгсэл болон Оршица голын гарамыг устгасан байна. Ингэснээр дайсны гармаар гарах ажиллагааг тасалдуулснаар тэд энэ чиглэлээр цаашид давшиж чадахгүй болжээ.


Зөвлөлтийн шинэ пуужинт зэвсэг байлдааны өндөр үр дүнтэйгээ тэр үед харуулж,  түүнийг цаашид нэн даруй ашиглан, Улаан армийн хуурай замын цэргийг уг системээр хангах шаардлага гарсан байна. Берлиний төлөө тулалдаанд “Катюша”-ийн 219 дивизион оролцжээ. 1941 оны намраас энэ ангиудад гвардийн гэсэн цол олгосон байна.



Б.Атар  

Сэтгэгдэл бичих