А.Амбасэлмаа: Тусгаарлалтаас гарсан иргэн коронавирусээр нас бараагүй

ХӨСҮТ-д туусгарлагдаж байсан иргэн гэрийн ажиглалтад байхдаа нас барсан гэсэн мэдээлэлд Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын дараа ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хариулт өгсөн юм. 


Тэрбээр "21 хоногийн ажиглалт тусгаарлалтад байсан, гурван удаагийн шинжилгээгээр коронавирус илрээгүй иргэн ажиглалтаас гараад 7-8 хоног гэрийн ажиглалтад байж байгаад нас барсан. Шалтгаан нь коронавирусийн халдвар биш. Нас баралтын шалтгааныг тодруулж байна. Тусгаарлалтаас гарсан иргэн коронавирусээс болж нас бараагүй" гэв.

Сэтгэгдэл бичих