Маргааш 250 иргэн эх орондоо ирнэ

УОК-ын шийдвэрээр хилийн чанадаас иргэдээ татан авах тусгай үүргийн нислэг үргэлжилж байна. Тодруулбал, өчигдөр /2020.07.13/ Афганистанаас энхийг сахиулагчдаа татах тусгай нислэг Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд 21.50 цагт газардаж, 62 энхийг сахиулагч эх орондоо ирсэн билээ.


Хуваарийн дагуу маргааш /2020.07.15/ Сөүл-Улаанбаатар чиглэлд гурав дахь удаагийн нислэгээр 250 иргэнээ татан авах юм. Энэ сард чартер нислэгээр, урд хойд хөршийн хилийн боомтоор оруулж ирэх иргэдээ тооцвол нийт 1500 гаруй иргэнээ татан аваад байна.


  • 7 дугаар сарын 2-нд Сөүл-Улаанбаатар чиглэлд хоёр удаагийн нислэгээр 320 иргэн эх орондоо ирсэн
  • 7 дугаар сарын 4-нд Токио-Улаанбаатарын чиглэлийн нислэгээр 263 иргэн эх орондоо ирсэн
  • 7 дугаар сарын 7-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 172 иргэн эх орондоо ирсэн байна.
  • 7 дугаар сарын 8-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 258  иргэн эх орондоо ирсэн
  • 7 дугаар сарын 9-нд Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 261 иргэн эх орондоо ирсэн
  • 7 дугаар сарын 14 Афганстанаас 62 энхийг сахиулагч эх орондоо ирсэн
  • 7 сарын 15-нд Сөүл рүү дахин нислэг үйлдэж транзит зорчигчдыг авна.
  • 7 дугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатар /БНСУ-д байгаа иргэдээ татан авна/
  • 7 дугаар сарын 21-нд Токио-Улаанбаатар /Япон улсад байгаа иргэдээ татан авна/
  • 7 дугаар сарын 26-нд Франкфурт хотууд руу тус тус нислэг үйлдэнэ.

Сэтгэгдэл бичих