ХЯЗААЛАН: Төв аймгийн Алтанбулаг сумын уяач Дугаржавын Ганзоригийн хар үрээ түрүүллээ

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадамд 170 гаруй хязаалан насны морьд шандсаа сорилоо. Үүнээс

Түрүү магнайд: 
 Хязаалан, түрүү магнай 
Төв аймгийн Алтанбулаг аймгийн сумын уяач Дугаржавын Ганзоригийн хар үрээ түрүүллээ.

Харин Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уяач Төмөрбаатарын Ууганбаярын хүрэн үрээ аман хүзүүнд, Төв аймгийн Баян сумын уяач Даваасүрэнгийн Пүрэвсамбуугийн хүрэн үрээ айргийн гуравт хурдлав.

 Хязаалан, аман хүзүү болон айргийн гурав (2020.07.13) Гэрэл зургийг mpa.mn
Арга билэг группийн захирал Занганы Пүрэв-Очирын хүрэн үрээ дөрөвт, Архангай аймгийн Хотон сумын уяач Дуламсүрэнгийн Лхагвасүрэнгийн хүрэн үрээ айргийн тавд хурдаллаа.

Сэтгэгдэл бичих