“Тоёота хүндэтгэлийн бэлгэдэл” гардуулах ёслол болно

2019 оноос эхлэн олон нийтийн санал хүсэлтийг үндэслэн наадмын түрүү бөхөд хүндэтгэл үзүүлэн Тоёотагийн нэрэмжит “Тоёота цом” гардуулах болсон. Өнгөрсөн жил ногоон гартаам суурьтай, уул, ус, үүлэн хээн дүрслэлтэй, мөнгөн аяга бүхий цомыг гардуулж байсан.

“Тоёота цом” шилжин явахгүй, тухайн жилийнхээ түрүү бөхөд насан туршид хадгалагдан үлддэгээрээ онцлогтой. Тиймээс ч энэ жил Монгол дарханы ур ухаанаас бүтсэн цалин мөнгөн “Тоёота хүндэтгэлийн бэлгэдэл”-ийг түрүү бөхөд гардуулах юм байна. Уг шагнал нь цалин цагаан мөнгөн дээр бидний эрт үеэс хүндэтгэн “Дөрвөн хүчтэн” хэмээн нэрлэж ирсэн хангарьд, луу, бар, арсланг дөрвөн талд нь зохиомжилж, дундаа бадамлан мандахыг бэлэгшээж алтан шар нарыг дүрсэлжээ. “Тоёота хүндэтгэлийн бэлгэдэл” гардуулах ёслол өнөөдөр /2020.07.13/ Сүхбаатарын талбайд болно.

Энэ жилийн хувьд дэлхий даяар Ковид-19 цар тахал дэгдсэнтэй холбогдуулан, хүчит бөхийн барилдааны түрүү бөхийн нэрэмжит Тоёота маркийн HIACE автомашиныг тахлын голомтод ажиллаж, ард түмнийхээ эрүүл мэндийг сахин хамгаалж буй нийслэлийн Эрүүл мэндийн газрын хамт олонд өгөхөөр болсон билээ.

Сэтгэгдэл бичих