Есөн хөлт цагаан тугийг Төрийн ордон руу залах ёслол болж байна

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадам нар хур тэгширсэн, налгар өдрүүдэд хүчит бөхөө барилдуулж, хурдан морьдоо уралдуулж, сур, шагайгаа харваж цэц мэргэнээ сорин наадаж өндөрлөв.


Энэ жилийн Үндэсний их баяр наадмыг “COVID-19” цар тахлын үед болж байгаа тул бөөгнөрөл үүсгэхгүй гэдэг үүднээс нийслэл Улаанбаатар хотоос зүүн тийш 100 орчим км зайтай Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших XIII зуун цогцолборт зохион байгуулсан юм. Энэ жилийн улсын наадам дэргэдээ үзэгчгүй хэдий ч наадамчин зон олон нь анх удаа алсаас цэнхэр дэлгэцээрээ нэг цаг мөчид үзэж сонирхсон гэдгээрээ онцлогтой боллоо.

Одоо Үндэсний их баяр наадам болсон XIII зуун цогцолбороос Есөн хөлт цагаан тугийг Төрийн ордон руу залах ёслол болж байна.

Сэтгэгдэл бичих