Үндэсний сурын харваанаас улсын цолтон дөрөв төрлөө

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадам 13-р зуун цогцолборт үргэлжилж буй. Эрэгтэй сурчдаас Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Д.Дэмбэрэлсайхан түрүүлж даян мэргэн боллоо. Нийт 540 харваач цэц мэргэнээ сорьсноос эмэгтэй 144, эрэгтэй 396 харваач байв.

Дөрвөн улсын цолтон төрөн гарлаа. Тодруулбал:

  • Монгол Улсын мэргэн Д.Дэмбэрэлсайхан 40 сумнаас 38 онож Даян мэргэний болзол хангалаа.
  • Хоёрдугаар байранд спортын мастер аймгийн мэргэн Д.Баттулга 36 оноо авч Монгол Улсын гарамгай мэргэн цолны болзол хангалаа.
  • Гуравдугаар байранд аймгийн мэргэн, спортын мастер П.Явуухулан 36 оноогоор Гоц мэргэний болзол хангалаа.

Харин эмэгтэй харваачдаас:

  • Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул аймгийн мэргэн, спортын мастер Л.Одсайхан 34 оноо харваж Монгол Улсын мэргэн,
  • Хоёрдугаарт Монгол Улсын Даян мэргэн, Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул Д.Эрдэнэтуяа 34 оноо,
  • Гуравдугаарт Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын уугуул Монгол Улсын гарамгай харваач Ч.Гандаваа шалгарлаа.
  • .

Сэтгэгдэл бичих