Шинээр 9 улсын начин төрлөө

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваа өндөрлөж,  9 начин төрлөө. 

Цэргийн арслан Т.Дүгэрдорж Улсын гарьд Б.Гончигдамбаар, Аймгийн арслан Х.Цогтгэрэл Улсын аварга Г.Эрхэмбаяраар тав давж, начин боллоо. Тэгвэл Аймгийн арслан Б.Бат-Орших Аймгийн арслан Ц.Сандагдоржоор, аймгийн арслан Ш.Пүрэвгарьд Улсын начин Л.Лха-Очироор тав давлаа.  

Түүнээс гадна, аймгийн арслан Д.Хүдэрбулга Улсын заан Б.Батмөнхөөр, Аймгийн арслан Б.Зоригтбаатар Цэргийн арслан Г.Жамбалдоржоор тав давж, Улсын начин цол хүртлээ

Мөн Улсын арслан Ц.Содномдоржийг аймгийн арслан Ц.Мөнхбаяр давсан бол Аймгийн арслан Н.Мустафа Улсын начин Э.Энхбатаар, аймгийн арслан О.Мөнх-Эрдэнэ Улсын аварга С.Мөнхбатаар, Аймгийн арслан Б.Зоригтбаатар Цэргийн арслан Г.Жамбалдоржоор тав давж, начин цол хүртлээ.

Сэтгэгдэл бичих