Хүчит бөхийн барилдааны гурвын даваа эхэллээ


Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсны 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдааны гурван даваа эхэлж байна. Гурвын даваанаас эхлэн цол дууддаг. Энэ удаагийн үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд улсын аварга цолтон тав, нэг арслан зодоглож байна.

Гурвын даваанд тунаж үлдсэн 128 бөхийн зүүн болон барууныг Дархан аварга Г.Өсөхбаяр, Улсын аварга Н.Батсуурь манлайлж гарлаа.

Гурвын давааны сонирхолтой учраануудыг танилцуулвал:

Дархан аварга Г.Өсөхбаяр – аймгийн арслан О.Мөнх-Эрдэнэ
Улсын аварга Г.Эрхэмбаяр – улсын харцага Ш.Уламбаяр
Улсын гарьд Д.Рагчаа – аймгийн арслан Б.Зоригтбаатар
Улсын гарьд Ө.Бат-Орших – аймгийн арслан Б.Чинбат

Сэтгэгдэл бичих