Ихэнх нутгаар бороо орох тул үерийн аюулаас сэрэмжилээрэй

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн  мэдээллээр баяр наадмын өдрүүдэд нутгийн ихэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Тухайлбал, өнөөдөр /2020.7.12/ болон маргааш нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо, энэ сарын 14, 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон aнхааруулж байна.

Түүнчлэн өнөөдөр баруун аймгуудын нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, энэ сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгаар, 16-нд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи энэ сарын 13,14-нд Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. 15-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар сэрүүснэ.

Сэтгэгдэл бичих