Д.Нарангэрэл: Дэлхий даяар 231 мянган хүн коронавирусийн халдвар авчээ

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэхээр хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл өглөө. 


ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: 


Өчигдөр дэлхий даяар 231 мянган хүн шинээр коронавирусийн халдвар авсан байна. Энэ нь коронавирус анх дэгдсэнээс хойшхи хамгийн олон хүн нэг өдрийн дотор халдвар авсан өдөр болсон байна. ДЭМБ-ын Онцгой байдлын хөтөлбөрийн дарга хэлэхдээ, дэлхийн улс орнууд коронавирусээс тийм ч амархан салах боломжгүй.


Халдварын тохиолдлын тоо буурсан орнуудад ч эргээд халдвар гарч эхэлж байна. Олон хүн бөөгнөрч халдвар тарсан тохиолдолд цаашид халдвар тархах эрсдэл их байна гэдгийг онцолсон. Өчигдөр шуурхай 119 дугаарын утсанд 142 дуудлага ирж, иргэд зөвлөгөө авсан. 

Сэтгэгдэл бичих