Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг бүр мөсөн цуцалжээ

Хүй долоон худагт Хурдан морины салбар комисс хуралдаж, өнөөдөр уралдахаар товлоод байсан морьдын уралдааныг бүхэлд нь хойшлуулах шийдвэр гаргажээ.


Аадар борооны улмаас морь уралдах боломж хязгаарлагдмал байсан тул 07 цагт товлоод байсан уралдааныг 14:00 цаг хүртэл хойшлуулаад байсан юм. Гэвч замын нөхцөл морь уралдуулах хэмжээнд биш байгаа тул өнөөдрийн уралдааныг бүр мөсөн цуцалжээ.

Сэтгэгдэл бичих