С.Баярцогт нарт холбогдох хэргийн шүүх хурал завсарлалаа

Оюутолгой төслийн гэрээтэй холбоотойгоор Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт, Дубайд хийсэн гэрээтэй холбогдуулж Б.Бямбасайхан, Д.Ганболд нарыг шүүх хурал 2020 оны долоодугаар сарын 06-ны 09.00 цагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлж, бүтэн дөрөв хоногийн турш үргэлжилсэн шүүх хурал долдугаар сарын 16-ны 09.00 цаг хүртэл завсарлалаа.


Нийслэлийн прокурорын газар С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Б.Бадрал, Д.Ганболд нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 461 хавтаст эрүүгийн хэргийг тус дүүргийн шүүх 2020 оны гуравдугаар сарын 23-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж байгаа аж. 

Сэтгэгдэл бичих