Төрийн далбааг төв талбайд мандуулах ёслол боллоо

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадамд зориулсан Монгол Улсын Төрийн далбааг мандуулах ёслол Д.Сүхбаатарын талбайд боллоо.


Монгол Улсын билэг тэмдэг болох Төрийн далбааны өдрийг 2009 оноос эхлэн жил бүрийн долдугаар сарын 10-нд, баяр наадмын өмнөх өдөр тэмдэглэж байхаар хуульчилж, тэмдэглэн ирсэн билээ. 


Ийнхүү уламжлалт ёсоор Төрийн далбаагаа мандуулсны дараагаар цэргийн ёслолын жагсаал болж өнгөрсөн юм. 


Сэтгэгдэл бичих