Сэрэмжлүүлэг: Нэг өдөрт зам тээврийн ослоор 11 хүн амиа алдлаа

Долоодугаар сарын 9-ний өдөр орон нутагт зам тээврийн ослын улмаас 11 хүн амиа алдсан талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. Тодруулбал, өчигдөр 18:00 цагийн орчимд Завхан аймгийн Тэлмэн сумын Баян-Айраг баг Шумуултайн ар гэх газар Увс аймгаас Эрдэнэт хотын чиглэлд зорчиж явсан Тoyota Аlphard маркийн автомашин замаас гарч онхолдож долоон зорчигч амиа алдсан.


Мөн Дорнод аймагт 3 настай эмэгтэй хүүхэд дайруулж, мотоцикл онхолдож, Төв аймагт мотоцикл онхолдож жолооч нь, Булган аймагт Hyuandai Accent маркийн автомашин онхолдож зорчигч нь амиа алджээ.


Цаг уур, орчны шинжигээний газраас ирүүлж байгаа мэдээгээр ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай, усархаг аадар бороо орох төлөвтэй байгаа тул үер усны аюулаас болгоомжилж, амь нас, эрүүл мэндээ болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.


Иймд хөдөө орон нутагт зорчих зайлшгүй шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг шалгаж, хурдаа тохируулан, анхаарал болгоомжтой замын хөдөлгөөндөө оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөв. 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Mgl - 43.242.243.2238 цагийн өмнө

Humuusee bitgii huduu yav. Yadgiin UB dee shavaaraldaal bj bai. Bitgii huduu yav. Uer us ihtei zam hargui ni evdertsen bhad bitgii yav.