Д.Нямхүү: 328 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй

Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Өчигдөр буюу долоодугаар сарын 9-нд нийт 328 хүний сорьцонд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Монголд нийт 227 халдварын тохиолдол бүртгэгдсэнээс  197 хүн эдгэрсэн, 30 хүн эмчилгээнд байна" гэв. 


Дэлхий даяар коронавирустэй холбоотой нийт 42142 эрдэм шинжилгээний судалгааны өгүүлэл нийтлэгдсэн бөгөөд 160 вакцин бүтээх судалгааны ажил хэрэгжиж байгаагаас 21 нь эмнэлзүйн туршилтаа эхлүүлсэн байна. Коронавируст халдвар нь зөвхөн уушгийг өвчлүүлдэггүй гэдгийг Ираны Тегераны эрдэмтэд тогтоожээ. Коронавируст халдвар авсан хүмүүс дунд булчин өвдөх хам шинж элбэг байна.

Сэтгэгдэл бичих