Манчестер Юнайтед дараалан гурваас дээш гоол оруулаад байна

Английн Премьер лигийн 34 дүгээр тойргийн сүүлийн тоглолтууд өнгөрсөн шөнө болоход Манчестер Юнайтед /Улаан чөтгөрүүд/ клуб Астон Вилла клубийг 0-3 харьцаагаар хожив. Ингэснээр Манчестер хотын баг сүүлийн дөрвөн тоглолтдоо дараалан гурваас дээш гоол оруулж хожоод байна.


Манчестер Юнайтедаас Бруно Фернандеш, Мейсон Гринвүүд, Пол Погба нар гоолдсон бөгөөд Антони Марсиал, Бруно Фернандеш нар гоолын дамжуулалт өгөв. Сүүлийн дөрвөн тоглолтынхоо ердөө нэгд нь л гоол алдаад буй Улаан чөтгөрүүд Астон Вилла, Брайтон, Шеффилд Юнайтед клубүүдийг 3-0 харьцаагаар хожиж Борнмут клубийг 5-2 харьцаагаар буулган авсан юм.


Уг тоглолтын өмнө Эвертон талбайдаа Саутхемптон клубийг хүлээн авч 1-1 харьцаагаар тэнцэхэд талбайн эздээс Ричарлисон гоодсон бол зочдоос Данни Ингс улирлын 19 дэх гоолоо оруулав. Харин Борнмут талбайдаа Тоттенхэм клубийг хүлээн авч 0-0 харьцаагаар тэнцсэн юм.

Сэтгэгдэл бичих