Д.Нарангэрэл: Коронавирусийн вакцин гарсан ч тахлыг тогтоон барих хэцүү боллоо

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. 

ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл "Нэгдүгээр сараас хойших хамгийн олон шинэ тохиолдол илэрсэн өдөр боллоо. Коронавирус бидний өмнө мэддэг байсан өвчинтэй адилгүй учраас вакцин гарсан ч тахлыг тогтоон барих хэцүү байх магадлалтай байна гэж АНУ-ын Халдвар өвчин судлалын төвөөс мэдээллээ. Тиймээс хүмүүс амьдралын шинэ хэв маягтаа зохицох хэрэгтэй. 

Өчигдөр Истанбулаас ирсэн дөрвөн хүн ХӨСҮТ-д тусгаарлагдсан. 341 хүн тусгаарлалтад шинээр орсон бол 286 хүн тусгаарлалтаас гарч гэрийн дэглэмд шилжсэн. Тусгаарлалтын байранд нийт 3050 хүн байгаагаа дотор 204 хүүхэд, 109 жирэмсэн, 286 архаг хууч өвчинтэй хүн байна" гэлээ. 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Mm - 43.242.243.2238 цагийн өмнө

Stop saying this is the new normal. This is not. We will adjust to new virus and can live old normal life.