Монгол Улсын зээлжих зэрэглэлийг тогтвортой хэвээр үлдээв

“Стандарт & Пүүрс” олон улсын зэрэглэл тогтоох агентлагаас Монгол Улсын зээлжих зэрэглэлийг B, тогтвортой хэвээр үлдээжээ. 


Тус тайланд "Монголын эдийн засаг Covid-19 цар тахлаас үүдэн удаашралтай байгаа ч Хятадын эдийн засаг сэргэх нөлөөгөөр ирэх жилүүдэд өсөлт эрчимтэй явагдана гэж хүлээж байна. Дэлхийн эдийн засаг сэргэмэгц дахин сонгогдсон МАН-ын Засгийн газар төсөв, санхүүгийн бодлогыг тууштай явуулна гэдэгт найдаж байна. Энэ нь гаднын хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэх эерэг үр дүн юм" гэжээ.


Тус агентлаг Монгол Улсын эдийн засаг 2020 онд 1 хувиар агших ч 2021 онд 8,5 хувийн өсөлттэй байх болно гэж таамаглаж буйг мөн тайландаа дурдсан байна.

Сэтгэгдэл бичих