Майк Помпео Монголын ард түмэнд баярын мэнд дэвшүүллээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео монголчуудад хандан, баяр наадмын мэнд дэвшүүлж, сайхан наадахыг хүсэн ерөөлөө.

Мэндчилгээнд:

"Aмерикийн Нэгдсэн Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс Үндэсний их баяр наадмын мэндчилгээг Монголын ард иргэдэд дэвшүүлж байна.

Стратегийн түнш, Гуравдагч хөршийн хувьд Америкийн Нэгдсэн Улс болон Монгол Улс нь нийтлэг ашиг сонирхол, хамтын ардчилсан үнэт зүйлсээр нэгдэж, хүний эрх болон хуульт ёсыг эрхэмлэсэн бат бэх түншлэлтэй билээ.

Үндэсний баяр наадмаараа сайхан наадахыг Монголын ард түмэнд хүсэн ерөөе!"

 АНУ-ын ТНБД Майкл Р. Помпео” гэжээ.

“On behalf of the Government of the United States of America, I extend my best wishes to the people of Mongolia on the opening of the Naadam festival on July 11.

As strategic partners and Third Neighbors, the United States and Mongolia enjoy a strong partnership bound by common interests, shared democratic values, and respect for human rights and the rule of law.

On this occasion for celebration, I wish the people of Mongolia a wonderful Naadam.

- U.S. Secretary of State Michael R. Pompeo”

Сэтгэгдэл бичих