“KARA” хамтлагийн гишүүнийг найз залуу нь амиа хорлоход хүргэжээ

Өмнөд Солонгосын “KARA” охидын хамтлагийн гишүүн асан Гү Хара өнгөрсөн 2019 оны 11 дүгээр сард амиа хорлосон билээ. Түүний амиа хорлосон шалтгааныг эх сурвалжууд янз бүрээр тайлбарлан бичиж байсан юм. Тэгвэл Өмнөд Солонгосын шүүхээс түүний экс найз залуу, 29 настай Чой Жун Бомд нэг жил шоронд хорих ял оноожээ. Түүнийг экс найз бүсгүй Гү Харатай секс хийж буй бичлэгээ цацна хэмээн сүрдүүлж, сэтгэл санааны гүн дарамтад оруулснаар амиа хорлоход хүргэсэн гэж шүүхээс буруутгасан байна. Түүний үйлдэл хяналтын камерт бичлэгээр нотлогдсон ба Гү Хара түүний өмнө өвдөг сөгдөн гуйж буй нь бичигдэн үлджээ.


Өмнөд Солонгосын шүүгчийн мэдэгдэлд “Бэлгийн харилцаа нь хүний хувийн амьдралын хамгийн нууц сэдэв бөгөөд видео бичлэгийг нь цацахаар айлган сүрдүүлэх нь түүний нэр хүндийг сэвтээж, хохирогчийн сэтгэл зүйд хүнд дарамт болж амиа хорлоход хүргэсэн” гэж дурджээ. Мөн хохирогч нь олны танил, алдартан байсан учраас хохирлын хэмжээ нь хэд дахин их байхыг шүүгдэгч Чой Жун Бом мэдэж байсан” гэжээ.






Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Sara - 114.247.184.1292020-07-11 05:53:11

Shorongoos homo bolood bas tendee yal nemuuleed hurimaa hiigeed gutamshigtai amidraarai?hair daahgui muu novshnuud iim l amidral tuulah estoi.hamgiin bayart medee bn.

Sara - 114.247.184.1292020-07-11 05:53:11

Shorongoos homo bolood bas tendee yal nemuuleed hurimaa hiigeed gutamshigtai amidraarai?hair daahgui muu novshnuud iim l amidral tuulah estoi.hamgiin bayart medee bn.