Луис Суарез мэргэн буучийн жагсаалтын дөрөвдүгээрт бичигдэж байна

Испанийн Ла лигийн 35 дугаар тойргийн хүрээнд "Барселона" талбайдаа "Эспаньол"-ыг хүлээж авч, 1:0-ээр хожсон билээ. Энэ тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг Луис Суарез оруулсан. Ингэснээр тэрбээр энэ улиралд Ла лигт 15 гоол оруулж, мэргэн буучийн жагсаалтын дөрөвдүгээрт бичигдэж байна.


Түүнчлэн Уругвай эр "Барса"-гийн төлөө 195 дахь гоолоо оруулж, Ладислао Кубалагийн 194 гоолын амжилтыг давж гарлаа. Энэ амжилтаараа тэрбээр "Барселона" клубын бүх цаг үеийн мэргэн буучийн жагсаалтын гуравдугаар байрт бичигдэж эхлэв. 


Энэ жагсаалтыг Месси 630 гоолтойгоор тасархай тэргүүлдэг бол Сезар Родригес 232 гоолоор удаалдаг ажээ.  Суарез дахиад 38 гоол оруулж байж мэргэн буучийн жагсаалтын хоёрдугаар байрт орж ирэх юм. 

 

Сэтгэгдэл бичих