Коронавирусийн халдвар авах өндөр эрсдэлтэй газруудыг нэрлэжээ

Вирус болон дархлаа судлаачид коронавирусийн халдвар авах эрсдэл хэвээр байгааг анхааруулаад, халдвар авах  магадлал хамгийн өндөр газруудыг нэрлэжээ.

 

Мэргэжилтнүүд “Известия” сонины сурвалжлагчтай ярилцахдаа энэ талаар хэлжээ. "Агааржуулалт муутай өрөө тасалгаа хамгийн эхэнд бичигдэнэ. Байрны зориулалт гэхээсээ агааржуулагч ажиллаж байх нь чухал юм. Хэрвээ агаар сэлгэлт муу бол аливаа хязгаарлагдмал орон зай аюултай байх болно” гэж Москвагийн физик-техникийн дээд сургуулийн геномын инженерчлэлийн лабораторийн эрхлэгч Павел Волчков онцлон тэмлэглэсэн байна. 

 

Нийтийн тээврийн оргил ачааллын үе болон хүмүүс өөр хоорондоо удаан хугацаагаар ойрхон байдаг бусад газар жагсаалтын хоёрт бичигджээ. Хүмүүс дарааллан зогсдог дэлгүүр, эмийн сан бас аюултай юм гэж Е.И.Марциновскийн нэрэмжит шимэгч судлал, халуун орны болон халдварт өвчний хүрээлэнгийн захирал Александр Лукашев хэлжээ. 

 

Баар, ресторан болон караоке клубууд гуравт орсон байна. Шүдний эмчид үзүүлэх, цэнгэлдэх хүрээлэн, сүм хийдэд очихдоо онцгой анхааралтай байх хэрэгтэй аж.

 

Хязгаарлалтыг сулруулсны дараа хүмүүс тайвширч амны хаалт зүүхгүй, өөр хоорондоо зай барихаа больсны дараа байдал дордож байгааг шинжээчид тэмдэглэжээ.




Б.Атар

Сэтгэгдэл бичих