Д.Нарангэрэл: Улсын хэмжээнд 102 жирэмсэн эх тусгаарлалтад байна

Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна. 


ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл "Коронавирусийн халдвар 24 цагийн дотор АНУ-д 50 мянгаар, Бразилд 44 мянга,  Энэтхэгт 25 мянгаар халдвар нэмэгдсэн байна. ОХУ-д 6562 хүн хлдвар шинээр авч, 173 хүн эндсэн байна.


Сөүлийн тусгай үүргийн онгоцоор өчигдөр 261 хүн ирснээс гурван хүнийг Цэргийн эмнэлэгт тусгаарласан. Өчигдөр 289 хүн тусгаарлалтад шинээр орж, 288 хүн сувиллын тусгаарлалтаас гэрийн тусгаарлалтад шилжлээ. Улсын хэмжээнд тусгаарлалтад 2996 хүн байгаагийн 191 нь 0-5 насны хүүхэд, 102 нь жирэмсэн, архаг өвчтэй 366 иргэн байна" гэлээ. 

Сэтгэгдэл бичих